ФОТО: “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам наадмын “Сор залах” ёслол боллоо

ФОТО: “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам наадмын “Сор залах” ёслол боллоо

“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” -ын хүрээнд “Сор залах” ёслол Хүй долоон хутагт боллоо.

Уг ёслол нь цам харайх бүжгийн төгсгөлд болдог юм. Сор залах ёслол буюу тохиолдож болох бүхий л гай саадыг арилгах бэлгэдэлтэй жахарын балин, сорын балин шатаах үйл болно. Сүсэгтэн олон өөрийн бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг билээ.