Нийслэлд өнөөдөр орой 20 цагийн орчим орсон хүчтэй аадар борооны улмаас гурван хүн тогонд цохиулж, хоёр нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь эхээс Монел руу эргэдэг хэсгийн орчимд байрлах айлын гэр үерт автаж, улмаас гурван хүн тогонд цохиулж, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Нийслэлийн онцгой байдлын газарт Баянзүрх дүүргийн 11, 17, 28, 27, 22, 21, 29, 32 дугаар хороонд нийт 32, Сүхбаатар дүүргийн 16, 20 дугаар хороонд зургаан дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тиймээс айлын хашаа байшин, гэр, машин урссан гэх дуудлагын дагуу алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж.