Монгол Улсыг  саарал жагсаалтаас гарахад АНУ туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ

Монгол Улсыг саарал жагсаалтаас гарахад АНУ туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ

АНУ-ын Сангийн яамны терроризмын санхүүжилттэй тэмцэх асуудал хариуцсан дэд сайд М.Билингсли манай улсад айлчилсан байна. Тэрээр өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол улсын саарал жагсаалтаас гарахад АНУ туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Уулзалтын үеэр Монгол улсыг саарал жагсаалтаас гаргахад шаардлагатай хийх ажлуудын талаар ярилцаж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хийх ажлын талаар санал солилцсон байна.