Гарцаар гарч байсан 2, 4 настай хүүхүүдийг дайрчээ

Гарцаар гарч байсан 2, 4 настай хүүхүүдийг дайрчээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 550 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 412-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр амь нас хохирсон байна. Үүнээс гурван  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4
  • Мөргөлдөх хэлбэрээр -1
  • Онхолдох хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Тухайлбал, 2019.12.14-ний өдөр 16.15 цагийн орчим Архангай аймаг Цахир сум Цахир баг “Солонготын даваа” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 37 км-т/ шороон замд Nissan Juke  маркийн И жолоочтой автомашин онхолдож, жолооч 34 настай эрэгтэй И, зорчигч 43 настай эрэгтэй М нарын хоёр хүн нас барсан.

Мөн 2019.12.14-ний өдөр 09.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо  Баянзүрхийн товчооны замд Toyota Prius-20 маркийн автомашин онхолдож, жолооч 38 настай, эрэгтэй Г нас барсан.

Түүнчлэн 2019.12.15-ны өдөр 09.23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо  Чингэлтэйн өргөн чөлөө, зургаан буудлын замд Toyota Corolla  маркийг автомашины жолооч Э нь явган хүний гарцаар гарч байсан  хоёр настай, эмэгтэй А, дөрвөн настай, эмэгтэй Б, 25 настай эмэгтэй Э нарын гурван хүнийг мөргөж гэмтээжээ.