ТОДРУУЛГА: Өвөрхангайд И жолоочтой ланд 200 маркийн автомашин осол гаргаж, ослын улмаас хүн нас барсан

ТОДРУУЛГА: Өвөрхангайд И жолоочтой ланд 200 маркийн автомашин осол гаргаж, ослын улмаас хүн нас барсан

Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал Ховд аймгийн харьяат иргэн Ц.Б-г дайрч амь насыг нь хохироосон талаар цахим сүлжээнд мэдээлэл гарсан.

Тодруулбал, Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан автобусанд зорчиж явахдаа "Хурд" шатахуун түгээх станцаас шатахуун аваад зогсох үед нь тамхи татна гэж автобуснаас буусан хүнийг Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа дайрч, амь насыг нь хохироосон аж.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Өвөрхангайд  И жолоочтой ланд 200 маркийн автомашин осол гаргаж, ослын улмаас хүн нас барсан” гэлээ.