“Монос” хүнсний үйлдвэрт осол гарч, нэг хүн гэмтжээ

“Монос” хүнсний үйлдвэрт осол гарч, нэг хүн гэмтжээ

Өнгөрөгч долоо хоногт Хан-Уул дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт осол гарч, нэг хүн гэмтсэн хэрэг гарчээ. Энэ талаар тодруулбал, “Монос” хүнсний үйлдвэрийн ажилтан түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн албанаас шалгалт явуулж эхэлсэн бөгөөд тус үйлдвэрийн ажилтан, 27 настай эмэгтэй Д-г гааны эссенз ариутгаж байхад нь гал гарч түлэгджээ. Өвчтөн одоогоор  түлэнхийн тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө