Өвөрхангайд болсон ослын улмаас хохирсон амь хохирогчийн цогцсыг ар гэрийнхэн нь авах хүсэлт гаргасан ч өгөхгүй байна гэжээ

Өвөрхангайд болсон ослын улмаас хохирсон амь хохирогчийн цогцсыг ар гэрийнхэн нь авах хүсэлт гаргасан ч өгөхгүй байна гэжээ

Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал Ховд аймгийн харьяат иргэн Ц.Б-г дайрч амь насыг нь хохироосон талаар цахим сүлжээнд мэдээлэл гарсан.

Тодруулбал, Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан автобусанд зорчиж явахдаа "Хурд" шатахуун түгээх станцаас шатахуун аваад зогсох үед нь тамхи татна гэж автобуснаас буусан хүнийг Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа дайрч, амь насыг нь хохироосон. Иймд бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Өвөрхангайд  И жолоочтой ланд 200 маркийн автомашин осол гаргаж, ослын улмаас хүн нас барсан” гэсэн юм.

Тэгвэл одоогоор нас барсан иргэний ар гэрийнхэн өчигдрөөс амь хохирогч Б-ын цогцсыг авах гэж хүсэлт гаргасан ч болохгүй байна гэх мэдээлэл хэрэг гарах үед засаг дарга А.Ишдоржийн унаж явсан гэх албаны ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн зураг нийтлэгджээ.