СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрэлжийн голд сэлэхээр орсон 19 настай эрэгтэй живж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрэлжийн голд сэлэхээр орсон 19 настай эрэгтэй живж, амиа алджээ

Налайх дүүргийн зургаадугаар хороонд байрлах амралтын газрын урд “Тэрэлжийн голд эрэгтэй хүүхэд ороод гарч ирэхгүй байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. 

Улмаар цагдаагийн байгууллагаас шалгахад 19 настай, эрэгтэй нь усанд сэлэхээр голын усанд орж живж, нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна.

Цаг агаарын хувьд хэт халуун өдрүүд үргэлжилж, иргэдийн амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амрахдаа

  • бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • усны түвшин нэмэгдсэн үед гол мөрний усанд орохгүй байх,
  • тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.