Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу гол, усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 10:00-20:00 цаг хүртэл ажиллаж байна

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу гол, усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 10:00-20:00 цаг хүртэл ажиллаж байна

Онцгой байдлын алба хаагчид гол дагуу амарч зугаалж байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлэг өгч ажиллажээ.

Тодруулбал, Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу гол, усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 10:00-20:00 цаг хүртэл ажиллаж, иргэдийг болзошгүй усны ослоос сэрэмжлүүлж байна. Мөн эрсдэл бүхий газруудад хяналтын камер суурилуулан хяналт тавьж байгаа аж. 

Түүнчлэн "Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун" нөлөөллийн аяныг өрнүүлж, олон нийтэд гол усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг нийслэлийн Онцгой байдлын газраас зургаадугаар сарын 10-наас эхлэн зохион байгуулж байгаа юм. Давхардсан тоогоор 2.8 сая иргэнд олон нийтийн сүлжээ болон биетээр урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, завьт эргүүлийн аврагчид усанд осолдож болзошгүй дуудлагаар ажиллан 67 иргэний амь насыг усны ослоос авран хамгаалжээ. Амиа алдсан таван хүний цогцсыг гаргаж, хоёр буцалтгүй нэрвэгдэгчийн цогцсыг эрэн хайх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

ОБЕГ-аас дараам сэрэмжлүүлэг, мэдээллийг хүргэж байна. 

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх
  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранг нь явуулж тоглуулахгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
  • Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.