Аадар борооны улмаас тулгуур шон унаж Архангай, Өвөрхангай, Булган аймагт тог тасарчээ

Аадар борооны улмаас тулгуур шон унаж Архангай, Өвөрхангай, Булган аймагт тог тасарчээ

Өчигдөр /2023.08.14/ шөнө аадар бороо орсны улмаас орон нутгийн зарим аймагт тог тасарчээ.

Тодруулбал, борооны улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг хүртэлх 110кВт-ын таван тулгуур шон өчигдөр шөнө унаж, одпоогийн байдлаар Архангай, Өвөрхангай, Булган зэрэг аймаг тоггүй байна.

Уг асуудлыг шалгаж, урьдчилсан байдлаар усархаг аадар бороо орж, хүчтэй салхилснаас болсон гэх таамаглалыг гаргасан бөгөөд гэмтлийг яаралтай засварлахаар ажиллаж байгаа ажээ.