СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Хунт" нуурын шаварт биеэ эмчлэх гэж ороод живж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Хунт" нуурын шаварт биеэ эмчлэх гэж ороод живж, амиа алджээ

"Хунт" нуурын шаварт биеэ эмчлэх гэж нуур луу ороод живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн “Хунтын рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т “Хунт” нуурын шаварт биеэ эмчлэх гэж нуур луу орсон иргэн Б живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 11-ний өдрийн 18:10 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид наймдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 13:23 цаг хүртэл иргэн Б /41 настай, эрэгтэй/-ыг “Хунт нуур”-ын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эргээс 30 метр, 2.5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.