Нийслэлд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 28 дуудлага бүртгэгджээ

Нийслэлд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 28 дуудлага бүртгэгджээ

Нийслэлд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 28 дуудлага бүртгэгдсэн талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 18, аврах ажиллагааны 10 дуудлагаар НОБГ-ын алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 4 иргэний аюулгүй байдлыг ханган, 108 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.