Монголын волейболын шигшээ баг санхүүгийн асуудлаас болж "VTV Cup-2023" цомын тэмцээнээс татгалзсан гэж Вьетнамын хэвлэлүүд мэдээлжээ

Монголын волейболын шигшээ баг санхүүгийн асуудлаас болж "VTV Cup-2023" цомын тэмцээнээс татгалзсан гэж Вьетнамын хэвлэлүүд мэдээлжээ

"VTV Cup-2023" олон улсын эмэгтэйчүүдийн волейболын тэмцээн наймдугаар сарын 19-26-ны хооронд Вьетнамын Улсын Лао Кай хотод болж буй.

Тус тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэй волейболын шигшээ баг сүүлийн тоглолт болох VTV цомын тэмцээнээс татгалзсан нь санхүүгийн асуудалтай холбоотой гэж Вьетнамын хэвлэлүүд мэдээлж байна. "VTV" цомын тэмцээнд оролцож буй баг нь зохион байгуулагчдаас зочид буудалд байрлах, хооллоход санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Харин зочин багууд зөвхөн онгоцны тийзний зардлыг хариуцдаг аж.