Зүүн Азийн залуучуудын наадмаас Э.Даваадулам хүрэл медаль хүртлээ

Зүүн Азийн залуучуудын наадмаас Э.Даваадулам хүрэл медаль хүртлээ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээний шигшээ барилдаан “Степпе Арена”-д өнөөдрийн /2023.08.21/ эхний медальтнуудаа тодрууллаа. Эмэгтэйчүүдийн 43 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Эрдэнэтогтохын Даваадулам хүрэл медалийн болзол хангалаа. Э.Даваадуламын жинд 3 тамирчин байсан учир тойргоор барилдсан юм.