Зүүн Азийн залуучуудын спортын наадмаас Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг хүрэл медаль хүртлээ

Зүүн Азийн залуучуудын спортын наадмаас Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг хүрэл медаль хүртлээ

Спортын 12 төрлөөр явагдаж байгаа Зүүн Азийн залуучуудын спортын наадмын хөлбөмбөгийн тэмцээнээс Монгол улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ.

Манай баг тамирчид Макогийн шигшээг 3:0-ээр буулган авсан. Тоглолтын гоолуудыг 3 дахь минутад У.Тэмүлэн 63 дахь минутад Н.Эрдэнэбаатар, 82 дахь минутад Ч.Манлай нар оруулсан юм. Ийнхүү манай улсын шигшээ баг эх орондоо явагдсан Зүүн Азийн залуучуудын спортын наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй байгааг харууллаа. Тус наадмын алтан медалийг БНХАУ-ын Тайванийн баг, мөнгөн медалийг БНХАУ-ын Хонконгийн баг, хүрэл медалийг Монгол Улсын баг хүртлээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө