“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмаас хүрэл медаль хүртсэн волейболын монголын баг тамирчид шагналаа гардан авлаа

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмаас хүрэл медаль хүртсэн волейболын монголын баг тамирчид шагналаа гардан авлаа

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын волейболын төрөл өчигдөр /2023.08.22/ өндөрлөсөн. Таван өдрийн турш “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон тэмцээнд Монгол Улсын волейболын баг хүрэл медалийн болзол хангасан юм.

Харин өнөөдөр /2023.08.23/ волейболын шагнал гардуулах үйл ажиллагаа болж байна. Тэмцээнд БНХАУ-ын нэгдүгээр байрт, Хятадын Тайванийн баг тамирчид хоёрдугаар байрт, Монгол Улсын баг тамирчид гуравдугаар байранд тус тус шалгарлаа.