Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын баг тамирчид нийт 44 медаль хүртлээ

Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын баг тамирчид нийт 44 медаль хүртлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-ны өдөр болж өнгөрлөө.

Монголын тамирчид эх орондоо зохиогдсон тус наадмыг 3 алт, 13 мөнгө, 28 хүрэл, нийт 44 медаль авсан байна. Энэхүү амжилтаараа оролцсон улс орнуудаас багаараа 5-р байрт жагссан юм.

Зүүн Азийн залуучуудын наадамд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Хятадын Тайвань, Хонг Конг, Макао зэрэг долоон орны 842 тамирчин спортын 12 төрлөөр 88 багц медалийн төлөө өрсөлдсөн. Оролцогч орнуудаас БНХАУ-ын баг тамирчид 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл нийт 89 медаль хүртэж наадмыг тэргүүлсэн бол Япон, БНСУ, Хятадын Тайванийн тамирчид удаах байруудад бичигдсэн байна.