“Улаанбаатар 2023” явган алхалтын фестиваль өнөөдөр эхэлнэ

“Улаанбаатар 2023” явган алхалтын фестиваль өнөөдөр эхэлнэ

“Улаанбаатар 2023” явган алхалтын фестиваль өнөөдөр /2023.08.25/эхэлнэ. Тус фестиваль нь Улаанбаатар хот орчмын түүх соёл, ахуй байдал, байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах замаар нийслэлийн аялал жуулчлалд хувь нэмрээ оруулах, олон улсын нөхөрлөлийг дэмжих зорилготой алхалт юм. 

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 25-27-ны өдөр зохион байгуулах юм байна. Тус арга хэмжээнд АНУ, Тайвань, Чех, Хятад, Орос, Австрали, Казахстан, Япон, Солонгос зэрэг улсын 150 орчим явган алхагчид хүрэлцэн ирж байгаа бол Монгол улсаас 200 гаруй явган алхагчид оролцохоор бүртгүүлээд байна. Арга хэмжээний хөтөлбөр:

  • Нэгдүгээр маршрут нь наймдугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг, Хонхор тосгон, Богд хан уул, “Монгол оллэ” чиглэлд
  • Хоёрдугаар маршрутыг  наймдугаар сарын 26-ны өдөр Налайх дүүрэг, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” чиглэлд
  • Гуравдугаар маршрут нь наймдугаар сарын 27-ны өдөр, Налайх дүүрэг, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” маршрутаар

тус тус алхана. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө