Жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Э.Сумъяабэйс хүрэл медаль хүртлээ

Жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Э.Сумъяабэйс хүрэл медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотод зохиогдож буй жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний U21 насны ангилалд Энхбаярын Сумъяабэйс хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогтоо Канадын тамирчин Марин Жэймсийг ялж, дараагийн тойрогт АНЭУ-ын тамирчин Алсувайди Омарт ялагдаж, улмаар Израилын бөх Вачтелл Баракийг буулган авч, торгуулийн барилдаанд БНСУ-ын Ким Сён Минийг ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөө Э.Сумъяабэйс Кыргызстаны бөх Урмак Илиазбек Уулуг илүүрхсэнээр ийнхүү хүрэл медалийн эзэн болсон байна.