Буудлагын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ

Буудлагын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ

"Баку - 2023" буудлагын спортын Дэлхийн аварга шалгаруулах 54 дэх удаагийн тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод наймдугаар сарын 19-өөс есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх юм.

Тус тэмцээнд Монгол Улсаас 15 мэргэн бууч оролцож байна. Өчигдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр эмэгтэйчүүдийн гар бууны 50 метрийн зайн төрөлд Төмөрчөдөрийн Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр зургаан сумнаас 534 оноо авсан бол Австралийн тамирчин 540 оноогоор алт, Энэтхэгийн тамирчин 533 оноогоор хүрэл медаль хүртсэн юм.

Мөн өчигдөр эмэгтэй гар бууны 25 метрийн зайд Энхбатын Хишигдэлгэр хүрэл медаль хүртсэн. Тэрбээр хоёр төрлийн нийт 6 буудалтаар 538 оноо авсан ба Азербайжаны тамирчид алт, мөнгөн медалийг хүртжээ.

Харин өдрийн төгсгөлд эмэгтэйчүүдийн 50 метрийн зайн багийн төрөлд Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Ц.Анударь нарын бүрэлдэхүүнтэй баг нийт 18 сумнаас 1566 оноо авсан юм. Ийнхүү Монголын шигшээ баг медалийн тоогоор 20-р байрт жагсаж байгаа бөгөөд тэмцээнийг Хятадын шигшээ баг 15 алтан медальтайгаар тэргүүлж байна.