Пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

Пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

Арабын нэгдсэн эмират улсын нийслэл Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй.

Тус тэмцээнд 32 орны 600 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор “Токио-2020” паралимпын аварга, дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож, мөнгөн медаль хүртлээ.

Түүний оролцсон 107 кг-ын жинд 24 тамирчин өрсөлдсөн бөгөөд Э.Содномпилжээ цээжнээс 247 кг-ыг өргөж, ДАШТ-ий гурав дахь мөнгөн медалиа авлаа.