Дэлхийн оюутан залуусын фестивалиас Д.Төрбаяр Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Дэлхийн оюутан залуусын фестивалиас Д.Төрбаяр Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Дэлхийн оюутан залуусын фестиваль наадам ОХУ-ын Екатеринбург хотод болж буй.

Өчигдөр /2023.08.26/ чөлөөт бөхийн төрлийн 65 кг-ын жинд Даваанямын Төрбаяр Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ. Тэрбээр эхний тойрогт ОХУ-ын Тува БНУ-ын Их сургуулийн оюутан К.Монгушд ялагдсан ч бусад бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялсан байна.

Сонирхуулахад, чөлөөт бөхийн төрөлд манай улсаас Ц.Баярсайхан дасгалжуулагчтай 4 тамирчин Екатеринбургийг зорьсон ба 57 кг-ын жинд С.Жигүүр, 61 кг-ын жинд Р.Баттулга, 65 кг-д Д.Төрбаяр, 70 кг-ын жинд Ш.Дэлэг нар өрсөлдсөн юм.