МУГТ Б.Сэр-Од Гиннесийн дээд амжилт тогтоолоо

МУГТ Б.Сэр-Од Гиннесийн дээд амжилт тогтоолоо

Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн наймдугаар сарын 19-27-ны хооронд Унгарын Будапешт хотноо болж байна.

Энэхүү тэмцээнд Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцож буй бөгөөд эмэгтэй тамирчид өчигдөр /2023.08.27/ уралдаанаа хийсэн. Харин эрэгтэй тамирчид тэмцээний хамгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр /2023.08.27/ өглөө 7:00 цагт уралдаандаа орлоо.

Хөнгөн атлетикийн түүхэнд дэлхийн аваргад хамгийн олон удаа оролцсон тамирчдыг Испанийн Есүс Анхель Гарсиа Брагадо (13 удаа ДАШТ-д оролцсон), Португалын Жоао Вейра, Сюзанна Фейтор (11 удаа) нар тэргүүлдэг байна. Тэгвэл хөнгөний ДАШТ-д 11 удаа тасралтгүй оролцсон амжилтаар МУГТ Б.Сэр-Од Португалын хоёртой зуузай холбох хэдий ч тэдгээр тамирчид бүгд спорт алхааных. Тиймээс марафон гүйлтээр Б.Сэр-Одтой дүйцэх тамирчин дэлхийд байхгүй бөгөөд тэрээр уг амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоож байна.

Б.Сэр-Од 2002 оноос хойш ойролцоогоор 74 марафонд оролцжээ. Хэрэв Б.Сэр-Од 2024 оны Парисын олимпод оролцож чадвал зургаан олимпод оролцсон дэлхийн анхны марафонч болох юм. Тэрбээр, Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аваргын алт, мөнгөн медальт, Олимпийн наадамд таван удаа оролцсон юм.




Өнөөдөр гахай өдөр

6 минутын өмнө