Э.Гансүх ОХУ-д болж буй оюутны фестивалиас алтан медаль хүртлээ

Э.Гансүх ОХУ-д болж буй оюутны фестивалиас алтан медаль хүртлээ

Оюутны спортын фестиваль наадам ОХУ-ын Екатеринбург хотноо болж байна. 

Манай улсаас ҮБТДС-ийн Б.Мөнгөнтуяа дасгалжуулагчтай 13 самбочин Екатеринбургийг зорьсон юм. Өчигдөр /2023.08.28/ самбо бөхийн эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Э.Гансүх өрсөлдөж алтан медалийн эзэн болсон бол эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Б.Энэбиш, эмэгтэйчүүдийн 54 кг-д Б.Солонго, 59 кг-д Э.Номинтуяа нар хүрэл медаль хүртжээ.