СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самарт яваад сураггүй болсон иргэн нас барсан байдалтай олджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самарт яваад сураггүй болсон иргэн нас барсан байдалтай олджээ

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэн Ц нас барсан байдалтай олджээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын Манзуширын-Ам гэдэг газар иргэн Ц 08.27-ны өдрийн 12:00 цагт самар түүх гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 28-ны өдрийн 13:10 цагт Онцгой Байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу  Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:45 цагт “Манзуширын хийд”-ээс зүүн урд зүгт 4 км-ээс цогцсыг олж Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.