Шанхай хотноо болсон 3x3 сагсан бөмбөгийн гран при тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи” баг дэд байрт шалгарчээ

Шанхай хотноо болсон 3x3 сагсан бөмбөгийн гран при тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи” баг дэд байрт шалгарчээ

БНХАУ-ын Шанхай хотод "FIBA 3х3 Shanghai Challenger 2023" 3x3 сагсан бөмбөгийн гран при тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд манай улсаас “Улаанбаатар ММС Энержи” баг оролцож, дэд байрт шалгарсан байна. “Улаанбаатар ММС Энержи” баг хасагдах шатанд АНУ-ын "NY Harlem", Польшийн "Warsaw" багуудыг буулган авч, дэд байрт шалгарснаар энэ оны 13 дахь “Их дуулга Chengdu Masters" тэмцээний эрхийг авлаа.