Допингийн эсрэг үндэсний зөвлөлийг Б.Бат-Эрдэнэ ахалж спортын салбарын төрийн болон ТББ-уудыг бүрэлдэхүүнээр сонгожээ

Допингийн эсрэг үндэсний зөвлөлийг Б.Бат-Эрдэнэ ахалж спортын салбарын төрийн болон ТББ-уудыг бүрэлдэхүүнээр сонгожээ

Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр, спортын холбоод зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан ажлын хэсэг нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг WADA-аас гаргасан загвар, зөвлөмжийн дагуу “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг боловсруулж Монгол Улсын Засгийн газраар 2022 онд батлуулсан.

Энэхүү дүрэм нь Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага, төрийн захиргааны байгууллага, спортын холбоодын допингийн эсрэг чиг үүргийг тодорхой болгож, допингийн зөрчил, нотолгоо, хориотой бодисын жагсаалт, шинжилгээ, үр дүнг тооцох, хувь хүн болон байгууллагад оноох шийтгэл, шүүх, нууцлал ба мэдээлэл, боловсрол, судалгаа, үүрэг, хариуцлага зэрэг харилцааг олон улсын жишгийн дагуу зохицуулах үйл ажиллагаа юм.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 23-р хэсэгт манай улсын допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг Засгийн газар байгуулах, мөн зөвлөлийн бүрэлдэхүүнд орох байгууллагуудын талаар тодорхой заасан. Үүний дагуу өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Тус зөвлөлийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж бүрэлдэхүүнд спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, Допингийн эсрэг үндэсний төв, хууль, эрүүл мэнд, цагдаа, гааль, авлигатай тэмцэх газрын төлөөлөл багтажээ.




Өнөөдөр гахай өдөр

19 минутын өмнө