Д.Сумъяабазар: Буруутай этгээдээр гарсан зардал, нөхөн төлбөрийг төлүүлнэ

Д.Сумъяабазар: Буруутай этгээдээр гарсан зардал, нөхөн төлбөрийг төлүүлнэ

ХУД-ийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн нэгдүгээр хороонд байрлах "S Outlet" хоёр блок барилга, ХУД-ийн 15-р хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны хоёр блок барилгыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, өнөөдөр  /2023.08.31/ танилцуулсан. 

Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулах үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн " Иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар бид шийднэ. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ мэдээж хохирлыг барагдуулж төрийг хохиролгүй болгох ёстой. Байгаль орчны дүгнэлт гарсан" гэсэн юм. 

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дээрх мэдээллийг үгүйсгэж " Буруутай этгээдээр гарсан зардал, нөхөн төлбөрийг төлүүлнэ. Эрүүл, аюулгүй орчныг нэн яаралтай бүрдүүл гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн захирамж гаргасан. Мэдээж зөвшөөрөл олгосон албан тушаалтан, ААН аль алийг нь хуулийн байгууллага шалгана" гэсэн тайлбарыг өгчээ.