Нэг тойрогт гурав хүртэл нэр дэвшигч байхаар тойргийн хуваарилалтыг хийх үү

Нэг тойрогт гурав хүртэл нэр дэвшигч байхаар тойргийн хуваарилалтыг хийх үү

Эрх баригчид 2020 оны УИХ-ын сонгуулийн хуулийг “томсгосон можиратор” буюу нэг тойрог /нэг аймаг/ олон мандат болгон өөрчилж байна. Ямартай ч өчигдөр Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэг биелүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн юм. Өнөөдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэнэ.  

-НЭР ДЭВШИГЧДЭД ӨГӨХ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИЙН ХАНДИВЫН ХЭМЖЭЭГ НЭМЖЭЭ-

Мөн “Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх”, “Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах”, “Сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэр дэвшигчдэд нээлттэй мэдээлэхгүй байх”, “Авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох”, “Иргэн таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл хандив өгч болох” зэрэг өөрчлөлтүүдийг хийжээ. 

-МАНДАТЫН ТООГ НЭМЖ ХАСАХ, ДҮҮРГИЙГ ХУВААЖ НИЙЛҮҮЛЖ ТОЙРГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХИЙНЭ-

Харин ирэх оны хоёрдугаар сарын 01 ны өдрөөс өмнө УИХ-ын тойргуудыг тодорхой болгоно. Товчхондоо зарим тойрогт УИХ-ын гишүүний мандатын тоог нэмэгдүүлэх бол, зарим тойргийн мандатын тоог цөөлнө гэсэн мэдээлэл бий. Тухайлбал Сонгино хайрхан, Баянзүрх зэрэг олон мандаттай зарим аймаг, дүүргийн мандатын тоог хасах бол, Говь-Алтай, Дундговь, Булган зэрэг аймгуудын мандатын тоог хоёр болгон нэмэгдүүлэх талаар МАН-аас ярилцаж байгаа ажээ. 

Мөн Сонгино хайран, Баянзүрх дүүргийн хороодыг хувааж тус бүр сонгуулийн хоёр тойрог болгох тухай ярилцаж байгаа ажээ. Мөн Налайх, Багануур дүүргүүдийг нэгтгэж нэг тойрог болгох тухай ч ярилцаж байгаа ажээ. Ингэснээр олон мандаттай зарим дүүргийн сонгогчид 1-3 нэр дэвшигчийг сонгох нөхцөл үүсэх ажээ. 

Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Намын удирдах зөвлөл, бүлэг дээр ярилцаад аймаг нэг тойрог, дүүрэг нэг тойрог гэдэг хувилбар явна. Багцаагаар 30-35 тойрог үүсэх байх. Тэгээд дотроо олон мандаттай гэсэн үг. Тухайлбал, Баянзүрх дүүрэг гэхэд УИХ-ын зургаан гишүүний төлөөлж сууж байгаа. Шаардлагатай бол нутаг дэвсгэр том, хүн ам их гэдгээрээ хоёр хувааж магадгүй. Энэ хувилбар мөн Сонгино хайрхан дүүрэг дээр гарч магадгүй. Тиймээс 30-35 тойрог үүсэх болов уу” гэж байр сууриа илэрхийлжээ. 

2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон можиратор системээр явуулах нь зөв үү?

Нийт: 2 саналтай