Өвлийн морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барихаас Ж.Бат-Эрдэнэ татгалзжээ

Өвлийн морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барихаас Ж.Бат-Эрдэнэ татгалзжээ

Засгийн газрын хуралдаанаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг. 

Тэгвэл үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нарын гишүүд УИХ-д өргөн барьсан байдаг. Харин тус хуулийн төслийн “8.12-т Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана” гэж тусгаад байгаа юм.

Тэгвэл тус хуулийг өргөн барихаас татгалзаж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гарын үсэг зураагүй байна. Тэрээр энэ тухайгаа “Гарын үсэг зураагүй татгалзсан хууль шүү дээ” гэж мэдэгджээ. Учир нь тус хуулийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ж.Ганбаатар, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар өргөн барьсан гэж олон нийт шүүмжилж буй юм.