Монгол Улсын хилээр мэдүүлэлгүй нэвтрүүлэх мөнгөн дүнг 15 сая төгрөг болгож нэмэгдүүлжээ

Монгол Улсын хилээр мэдүүлэлгүй нэвтрүүлэх мөнгөн дүнг 15 сая төгрөг болгож нэмэгдүүлжээ

Энэ оны арван нэгдүгээр сараас эхлэн манай улсын хилээр 15 сая хүртэлх төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний гадаад валютыг гаальд мэдүүлэхгүйгээр нэвтрүүлэх боломжтой болжээ. Өмнө нь улсын хилээр орох, гарах, дамжин өнгөрөхөд 5 сая төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний гадаад валютыг мэдүүлэхгүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг байсан бол энэхүү мөнгөний дүнг гурав дахин нэмэгдүүлсэн нь олон улсын жишигт нийцүүлж буй хэрэг хэмээн Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ.