Бөхчүүдэд цол чимэг олгох "Бүх цэргийн наадам"-ыг Г.Сайханбаяр сайд Архангай аймагт зохион байгуулж байна

Бөхчүүдэд цол чимэг олгох "Бүх цэргийн наадам"-ыг Г.Сайханбаяр сайд Архангай аймагт зохион байгуулж байна

Архангайд нэр дэвшихээр горилж буй Г.Сайханбаяр сайд тойргоо усалж, "Бөхийн өргөө"-нд болдог “Бүх цэргийн наадам”-ыг тус аймагт зохион байгуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл Цэргийн цол чимэг олгох 32 дахь удаагийн "Бүх цэргийн наадам"-ын хүчит 256 бөхийн барилдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотод болж байна. Мөн наадмын үеэр сурын харваа, шагайн харваа болж байгаа юм. Түүнчлэн Зэвсэгт хүчний Алдар спорт хорооноос хүүхэд залуусын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, шатрын тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.