Халтиргаа гулгаа арилгах, цэвэрлэгээний тусгай зориулалтын 70 машиныг энэ онд авахаар төлөвлөжээ

Халтиргаа гулгаа арилгах, цэвэрлэгээний тусгай зориулалтын 70 машиныг энэ онд авахаар төлөвлөжээ

Энэ онд Нийслэлийн харьяа мэргэжлийн байгууллагуудын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор тусгай зориулалтын 70 машин авна. 

Нийслэлийн харьяа мэргэжлийн байгууллагуудад үер, усны гамшгийн үед ажиллах, халтиргаа гулгаа арилгах, цэвэрлэгээний тусгай зориулалтын 150 машин техник шаардлагатай байгаагаас 50 хүртэл хувийг буюу нэн шаардлагатай 70 машиныг энэ ондоо багтааж авахаар тусгай зориулалтын машин техник үйлдвэрлэгчид, банк санхүүгийн байгууллагуудтай уулзалт хэлэлцээр зохион байгуулж байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба