Монгол жүжигчдийн тоглосон Японы "VIVANT" киног "Боловсрол" суваг телевизээр үзэгчдийн хүртээл болгоно

Монгол жүжигчдийн тоглосон Японы "VIVANT" киног "Боловсрол" суваг телевизээр үзэгчдийн хүртээл болгоно

Японы кино урлагийн "А" зэрэглэлийн алдартай уран бүтээлчид болох Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй одод тоглож, Монгол Улсад хоёр сар орчим зураг авсан "TBS" телевизийн "VIVANT" олон ангит киног үзэгчдийн хүртээл болгосон.

Энэхүү кинонд Монголын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр зэрэг дөрвөн уран бүтээлч дүр бүтээсэн юм. Тэгвэл тус бүтээлийг "Боловсрол" суваг телевиз есдүгээр сарын 27-оос эхлэн албан ёсны онцгой эрхтэйгээр гаргахаар болжээ.