БНСУ-д сэхээний тасагт хэвтэж буй монгол иргэнд сахиур хэрэгтэй байгаа ч ар гэрийнхнийх нь визийг түдгэлзүүлжээ

БНСУ-д сэхээний тасагт хэвтэж буй монгол иргэнд сахиур хэрэгтэй байгаа ч ар гэрийнхнийх нь визийг түдгэлзүүлжээ

БНСУ-ын Улаан Загалмай эмнэлгийн Сөүл дэх салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй  Монгол Улсын иргэнд яаралтай сахиур хэрэгтэй байгаа ч эр гэрийнхнийх нь виз гарахгүй байгаа асуудал үүсжээ.

Тодруулбал, Тус эмнэлгийн Сэхээний тасагт хэвтэж буй Монгол Улсын иргэний ар гэр удаа дараа БНСУ руу зорчих виз мэдүүлсэн ч гараагүй. Иймд ГХЯ, БНСУ дахь ЭСЯ, Консул, Хөдөлмөр Нийгэм, халамж үйлчилгээний  БНСУ дахь төвд хандсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс БНСУ-д суугаа ГИЭРХ газрын ажилтанд хандаад буй аж.