Энэ сарын 18 /2023.09.18/-ны өдрийн 23:30 цагийн орчимд Японы Хоккайдо мужийн Томакомай хотод оршин суудаг Монгол Улсын иргэн, барилгын хөдөлмөр эрхэлдэг нэгэн эр дэлгүүрийн зогсоол дээр зогсож байсан 30 гаруй насны танихгүй эмэгтэйг гэнэт уруул дээр нь үнссэн хэрэгт буруутгагдан, баривчлагдаад байгаа ажээ.
Хэрэг гарах үеэр хохирогч эмэгтэй танил эмэгтэйтэйн хамтаар зогсож байсан бөгөөд тэд танилынхаа гэр рүү зугтаж, Томакомай хотын цагдаагийн газарт дуудлага өгсөн аж. Ингээд цагдаа нар хэргийн газрын ойролцоох гудамжнаас Монгол Улсын эрэгтэй уржигдар буюу энэ сарын 19 /2023.09.19/-ний өдрийн 13.00 цагийн орчимд баривчилжээ.
Томакомай хотын цагдаагийн газраас, "Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн эр хэргээ хүлээн зөвшөөрсөн" гэж мэдээлжээ. Мөн Монгол Улсын иргэнийг бусадтай зүй бусаар харьцсан хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа аж.
Эх сурвалж: Yahoo.co.jp