БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

БНСУ-ын Чэжү хотод болсон урлагийн арга хэмжээнд оролцож байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч М нь энэ оны зургаадугаар сарын 4-ны өдөр 20 гаруй насны орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр тус улсад баривчлагдаж, яллагдагчаар татагдаад буй.

Тэгвэл наймдугаар сарын 24-ний өдөр Чежү хотын эрүүгийн хэргийн анхан шатны 2-р хэлтсийн шүүх хурал дээр хүчингийн хэрэгт буруутгагдаж байсан Мандал сумын засаг даргын орлогч М (46 настай) бүх хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчоос өршөөл үзүүлэхийг хүссэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр өөрт холбогдох бүх хэргээ хүлээн зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийн шүүх хурлыг БНСУ-ын Чэжү хотын шүүхэд өнөөдөр /2023.09.21/-д хийхээр товлосон юм.

Сонирхуулахад, БНСУ-ын Эрүүгийн хуулийн 297 дугаар зүйлд, “Хүчиндэх зүйл ангид хүчирхийлэл, айлгаж сүрдүүлсний улмаас эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон этгээдийг гурваас доошгүй жил хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг бол, мөн хуулийн 298 дугаар зүйлд хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн хүнийг арван жилээс илүүгүй хугацаагаар хорих, арван таван саяас дээшгүй мөнгөн дүнгээр торгох ял шийтгэнэ. Харин НСУ-ын Эрүүгийн хуулийн 299 дүгээр зүйлд эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон эсвэл бусдыг ухаан алдсан буюу эсэргүүцэх чадваргүй байдлыг далимдуулсан бол өмнөх хоёр зүйл заасны дагуу шийтгэнэ” гэж заасан байдаг. 

Бид шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.