"GS 25" сүлжээ дэлгүүрийн үүдэнд ил харагдах шархгүй нас барсан хүнд холбогдох хэргийг шалгаж байна

"GS 25" сүлжээ дэлгүүрийн үүдэнд ил харагдах шархгүй нас барсан хүнд холбогдох хэргийг шалгаж байна

Баянзүрх дүүрэгт хүнсний сүлжээ дэлгүүрийн гадна талд хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Нарантуулын хойно "GS 25" сүлжээ дэлгүүрийн үүдэнд иргэн С нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас олж тогтоож, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Урьдчилсан байдлаар талийгаач нь ямар нэгэн гаднын нөлөөгүй, учирсан гэмтэл, шархгүй байжээ. Ер нь хоногийн мэдээнд хоногт дунджаар энэ мэт байдлаар нас барсан тохиолдол 10 орчим бүртгэгддэг талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж, архи согтууруулах ундааг зохистой хэрэглэх, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх анхааруулж байна. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө