Дипломатч, Элчин сайд асан С.Хүрэлбаатар тэнгэрт дэвшжээ

Дипломатч, Элчин сайд асан С.Хүрэлбаатар тэнгэрт дэвшжээ

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатар өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр тэнгэрт дэвшжээ.

С.Хүрэлбаатар нь 1951 оны аравдугаар сарын 17-нд төрсөн.  Япон улсад хоёр удаа, мөн БНАСАУ-д онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байв. Өдгөө Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн ерөнхийлөгч юм. 

Тодруулбал, 

  • 1976-1981 Гадаад харилцааны яамны Азийн газрын ажилтан. Энэ үедээ Япон улсаас БНМАУ-д суугаа ЭСЯ-нд томилогдон орчуулагчаар 2 жил ажилласан.
  • 1981-1987 онд БНМАУ-ын Япон улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
  • 1987-1989 онд БНМАУ-ын ГЯЯ-ны Азийн газрын 2-р нарийн бичгийн дарга
  • 1991-1996 онд ГХЯ-ны Ази-Африкийн газрын дарга
  • 1997-2001 онд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • 2002-2005 онд Монгол улсын ГХЯ-ны бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын зөвлөх
  • 2005-2008 онд Монгол улсын ГХЯ-ны Азийн газрын дарга
  • 2008-2011 онд Монгол улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • 2012-2017 онд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус, тус ажилласан юм.