Францын хоёр иргэнийг тээвэрлэж явсан нисдэг тэрэг ГССҮТ-д газардах үеэр барилгын кран саад учруулжээ

Францын хоёр иргэнийг тээвэрлэж явсан нисдэг тэрэг ГССҮТ-д газардах үеэр барилгын кран саад учруулжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эзэмшлийн газарт хувийн хэвшлийн компани хууль бусаар нэвтэрч, газар шорооны ажил хийсэн гэх мэдээлэл цахим орчинд олны анхаарлыг татаад байна. 

Тэгвэл өнөөдөр /2023.09.21/ ГССҮТ-д яаралтай өвчтөнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчрах үед тухайн хууль зөрчсөн гэх дээрх барилгын кран саад болж, яаралтай тусламж авах ёстой өвчтөний эрүүл мэндэд эрсдэл үүссэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, хөдөө орон нутагт осолдсон Франц улсын хоёр иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д авчирч, нислэгийн талбайд газардах үед "Соргог баян далай" ХХК-ийн "Шүүт" хотхоны барилгын кран нь нисдэг тэрэгний сэнсэнд савагдаж, унах эрсдэл үүссэн байна. Тиймээс нисдэг тэрэг газардаж чадахгүй хэсэг хугацаанд агаарт байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Ямартай ч маргаан дагуулаад байгаа ГССҮТ болон дээрх компанийн хооронд үүссэн асуудлаас болж, яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөний амь нас эрсдэхийг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө