"Г.Ганжаргалыг амиа алдахад хамт байсан хүмүүсийг шинжээчийн бүрэлдэхүүнд оруулж, дүгнэлт гаргах гэж байна" хэмээн А.Отгонцэцэг мэдээлэл хийлээ

"Г.Ганжаргалыг амиа алдахад хамт байсан хүмүүсийг шинжээчийн бүрэлдэхүүнд оруулж, дүгнэлт гаргах гэж байна" хэмээн А.Отгонцэцэг мэдээлэл хийлээ

Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал өнгөрсөн оны долоодугаар сар /2023.07/-д "Хасу шивэрт" рашаан сувиллын … дугаар тоот өрөөний тагтнаас унасан байдалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл тус хэргийн эцсийн шийдвэр гараагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа аж.

Тодруулбал, энэ талаар талийгаачийн эхнэр А.Отгонцэцэг мэдээлэл хийж, “Г.Ганжаргалыг амь насаа алдах үед хамт байсан эмч, багш нарыг шинжээчийн бүрэлдэхүүнд оруулж дүгнэлт гаргах гэж байгааг эсэргүүцэж байна” хэмээн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, “Бид өнгөрөгч зургаадугаар сар /2023.06/-д хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ гурав дахь шатны дахин шинжилгээ хийгдэх гэж байна. Дахин шинжилгээгээр нүүр ам, судлалын салбар зөвлөлийг оруулах гээд байна. Энэ салбар зөвлөл орсноор хөндлөнгийн хувийн ашиг сонирхол орох гээд байна” гэж ярьсан. Учир нь талийгаач нөхрийг минь амь насаа алдах үед нь хамт байсан нүүр ам судлалын сургуулийн захирал н.Батбаяр болон Согог заслын тэнхимийн эрхлэгч н.Гантөмөр гэх хүмүүс салбар зөвлөл дотор байхад “нүүр ам судлалын салбар зөвлөл”-ийг заавал оруулна гээд байгаа. Хэвлэлийн хурал хийснийхээ дараа би нүүр ам судлалын салбар зөвлөлийг оролцуулмааргүй байна гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч хүсэлтийг хангаж авч, шийдвэрлэхээс татгалзсан. Иймд арга буюу дахин хэвлэлийн бага хурал хийж байна” гэсэн юм.

ШУУД: 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө