ШУУРХАЙ: "7 настай хүүг сүрдүүлсэн согтуу иргэнийг эрүүлжүүлж, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

ШУУРХАЙ: "7 настай хүүг сүрдүүлсэн согтуу иргэнийг эрүүлжүүлж, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

Баянзүрх дүүргийн 2-р хороонд байрныхаа гадна тоглохоор гарсан 7 настай хүүг үл таних согтуу этгээд, дээрлэхэн доромжилж, халааснаасаа хутга гарган сүрдүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.

Бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 59 минутад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны гудамжинд “Согтуу хүн хүүхэд дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж, 22 настай, эрэгтэй “С” гэгчийг эрүүлжүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэж мэдэгдлээ. Иймд иргэд та бүхнийг хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.