Э.Ууганбаяр "Уран бүргэд" брендийнхээ арван жилийн ойг тохиолдуулан анх удаа сур, суран эдлэлийн үзэсгэлэн хийнэ

Э.Ууганбаяр "Уран бүргэд" брендийнхээ арван жилийн ойг тохиолдуулан анх удаа сур, суран эдлэлийн үзэсгэлэн хийнэ

Монгол түмний өв соёл суран эдлэлийг түгээн дэлгэрүүлж, өвөөгийнхөө нэрийг өндөрт өргөж яваа Эрдэнэбаярын Ууганбаярыг бид өмнө нь онцлон ярилцаж байсан билээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул. Өдгөө Улаанбаатар хотын Багануур дүүрэгт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, гэр музей байгуулсан бөгөөд Өвөрмонголд өөрийн суран эдлэлээрээ танигдаж, “Ар Монголын сурын дархан” хэмээн алдаршсан юм.

Тэрбээр энэ жил "Уран бүргэд" брендийнхээ  арван жилийн ойг тохиолдуулан анх удаа Монголын үндэсний өв соёл, сур, суран эдлэлийн үзэсгэлэнг энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр Д.Нацагдоржийн талбайд хийхээр болжээ. Түүний үзэсгэлэнд урилгаар дуучин МУСТА Э.Төрмандах, МУСТА О.Гансувд, МУСТА Л.Сүхбаатар, Л,Цэндсүрэн, яруу найрагч Б.Баттөгс, дуучин Т.Ганбүргэд нар оролцох аж.