ШУУД: Сургуулийн ойролцоо 12, 13 настай охидыг мөргөсөн байршилд ямар ч хурд сааруулагч, замын зохицуулагч байгаагүй

ШУУД: Сургуулийн ойролцоо 12, 13 настай охидыг мөргөсөн байршилд ямар ч хурд сааруулагч, замын зохицуулагч байгаагүй

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр  сургуулийнхаа ойролцоо зам гарч яваад автомашинд мөргүүлсэн харамсалтай хэрэг гарсан.  

Тодруулбал, "Prius" маркийн автомашин явган хүний гарц дээр хурдаа сааруулаагүйн улмаас хоёр охиныг мөргөж, 12 настай М гэх охин замын хажуу тал руу шидэгдэж амь насаа алдсан бол, 13 настай Х гэх охин хүнд бэртэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Мэдээллийг үргэлжлүүлэн хэргийн газар мөрдөн шалгах ажиллагаа хийсэн Тээврийн цагдаагийн газартай холбогдож тодрууллаа.

ТЦА, “Өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр 12:41 минутанд дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн осол гарсан Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Дахилтын дөрөвдүгээр буудлын гарцаар гарж байсан 12 болон 13 настай хоёр охиныг автомашин мөргөчихлөө гэсэн мэдээлэл ирсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул урьдчилсан байдлаар ослын дүгнэлтийг хэлэх боломжгүй. Осол гаргасан жолооч нь 1996 онд төрсөн эрэгтэй жолооч байсан. Тухайн иргэнээс согтууруулах ундааны зүйл илрээгүй. Жолооч нар сургуулийн орчимд 20 км цаг хурдтай явах ёстой. Гэтэл энэ дүрмээ баримтлаагүйгээс ийм хэрэг гарч байна" гэлээ.

ҮЗЭХ: