Ж.Сүхбаатар: Замын хөдөлгөөнд оролцож, зөрчил гаргасан тохиолдолд хуулийн өндөр хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ

Ж.Сүхбаатар: Замын хөдөлгөөнд оролцож, зөрчил гаргасан тохиолдолд хуулийн өндөр хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн, Түгжрэл хариуцсан Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар замын хөдөлгөөнд оролцож, зөрчил гаргасан тохиолдолд хуулийн өндөр хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчинг бүрдүүлэхээ мэдэгдлээ.
 
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хаягаараа дамжуулж "Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар:
  • авто ослоор 228 хүүхэд амиа алдсан байна
  • согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодсон  жолоочийн тоо 151,212  тэднээс 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон  журамлагджээ. Сүүлийн гурван жилийн хугацаан дахь зөвхөн согтуугаар машин барьсан жолооч нарын танхайрлыг авч үзэхэд ийм тоо гарч байгаа юм.  
Удахгүй нээгдэх намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна" гэжээ.



Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө