Төмөр замыг Х.Баттулга гацааж, Цахилгааны төслийг эх орончид нь эсэргүүцэж, Газрын тосны үйлдвэр удааширч, Оросоос тээвэр, тог, бензинээр хараат Улсаараа уландаа сууж байна

Төмөр замыг Х.Баттулга гацааж, Цахилгааны төслийг эх орончид нь эсэргүүцэж, Газрын тосны үйлдвэр удааширч, Оросоос тээвэр, тог, бензинээр хараат Улсаараа уландаа сууж байна

Манай улс ОХУ-аас цахилгаан, төмөр зам, шатахууны хувьд бүрэн хамааралтай явж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд оросоос хамааралтай гэдгээ улам их мэдэрдэг болж, жилдээ нэг удаа нийтээр бензинд оочирлож, улсаараа тогоо таслуулдаг боллоо. Харин энэ бүх хамаарлаас гарахын тулд сүүлийн 10 жилийн хугацаанд олон төсөл хөтөлбөрийг эхлүүлсэн боловч, өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй сууна.

-Х.БАТТУЛГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХАД “ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН ЦАРИГ НАРИЙН БАЙНА” ГЭСЭН УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ БАЙВ-

Тухайлбал, төмөр замын нарийн цариг бол олон улсын стандарт. Харин бүдүүн цариг бол хуучнаар Зөвлөлт холбоот улс /ЗХУ/-ын стандарт бөгөөд дэлхийн дээр бүдүүн царгийн төмөр замтайгаа ЗХУ-ын харьяанд байсан цөөхөн улс үлдсэн гэдэг. Иймд манай улс 2004 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн боомтын дэглэмийн тухай” хэлэлцээрийн дагуу Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч хилийн боомтуудыг төмөр замаар холбохоор хоёр улс тохирсон байдаг. Энэ хэлэлцээрийн дагуу Хятадын тал 2012 онд өөрийн Ганцмод, Сэхээ, Зүүнхатавч боомтууддаа төмөр зам барьж дуусгасан. Харин манай улс 2014 онд Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд нарийн царгийн төмөр замын ажлыг эхлүүлэх гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга “100 чухал сэдэв” гэх нэвтрүүлэгт оролцож, тус нэвтрүүлэг нь Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар баривал тус замаар Хятадын танк орж ирнэ, Монголын баялаг урагшаа урсана гэсэн санааг илэрхийлж, бараг л гацааж орхисон.

Улмаар Х.Баттулга 2017 онд “Монгол ялна” уриагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон даруйдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 400 гаруй км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 200 гаруй км төмөр замыг бүдүүн царигаар барьж эхлүүлсэн. Өдгөө эдгээр төмөр замууд хаашаа ч гарцгүй бүдүүн царигтай “мухар төмөр зам” болж үлдээд байна.

УИХ-ын 64 дүгээр тогтоолыг 2020 оны тавдугаар сарын 15-нд хүчингүй болгожээ

Бүр хамгийн ноцтой нь, Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед буюу 2020 оны  тавдугаар сарын 13-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хурлаараа  “Нууцын зэрэглэл” бүхий асуудал ярина гэж хуралдаад УИХ-аар 2014 онд баталсан 64 дүгээр тогтоол буюу “Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм /нарийн/ царигтай байна” гэснийг хүчингүй болгосон байдаг. Энэ бүхэн бол Х.Баттулгын захиалга байсан ч байж магадгүй. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-ОРОСЫН ТАГНУУЛ Е.А.СИМОНОВ, ГЭРГИЙН Д.СҮХГЭРЭЛ НАР НЬ “МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛИЙГ ЗОГСООЖ, ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛ ЯВУУЛСАН” ГЭХ МЭДЭЭЛЭЛ ГАРАВ

Нөгөө талаар манай улс эрчим хүчний хувьд Оросоос хамааралгүй болохын тулд “Эрдэнэбүрэн”, “Эгийн гол” зэрэг усан цахилгаан станцын төслүүдээ эхлүүлэх гэхээр эх орончид нэртэй хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцээд ажлыг явуулалгүй. Гэтэл тус иргэдийн зарим нь гадаадын захилгаар энэхүү эсэргүүцлийг хийдэг байж магадгүй байгаа.

Тухайлбал, Nosvox.com сайт дээр ОХУ-ын иргэн Евгений Симонов болон түүний монгол эхнэр Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл нар Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг зогсоож, хэрхэн хорлон сүйтгэх ажиллагааг хийсэн талаар ноцтой мэдээлэл гарсан. Тус мэдээлэлд, “Оросын байгаль орчны тэмцэгч гэх Евгений Алексеевич Симоновыг 2021 онд Орос улс нь Оросын эсрэг ажиллагаа хийдэг  “Гадаадын Тагнуул” (“Иностранный агент”) хэмээн зарласан. Гэхдээ эх орныхоо асуудалд анхаарлаа хандуулдаг Оросын бусад тэмцэгчээс ялгаатай нь тэр гол төлөв Монголын байгаль орчны асуудалд оролцдог. Гэсэн хэдий ч түүний гадаад тагнуул  гэсэн статус нь түүнийг Оросын засгийн газартай холбоотой гэх хардлагыг төрүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тохиромжтой өнгөлөн далдалт олгодог. 

Тэрээр “Хил хязгааргүй гол” ТББ-ынхаа үйл ажиллагаагаар дээр дурдсан Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг амжилттай зогсоож чадсан. Энэхүү хорлон сүйтгэх ажиллагаа нь Монголын эрх баригчдын анхаарлыг татаж 2014 онд түүнийг Монгол Улсад нэвтрэхийг 10 жилээр хориглосон юм.

УИХ-ын 64 дүгээр тогтоолыг 2020 оны тавдугаар сарын 15-нд хүчингүй болгожээ

Мэдээллийн дагуу Симонов байгаль орчны тэмцэгчийн нэрээ  ашиглан нутгийн тэмцэгчидтэй танилцаж, тэднийг "хорлон сүйтгэх" үйл ажиллагаандаа ашиглахдаа маш чадварлаг гэгддэг. Тэрбээр тархи угаах ур чадварынхаа ачаар өөрийн олон Монгол үнэнч дагалдагчдыг цуглуулж, өнөөг хүртэл тэд нар нь түүний хорлон сүйтгэх ажлыг үргэлжлүүлж байна” гэсэн мэдээлэл гарсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХООРОНДОО АЛБАН БИЧИГ СОЛИЛЦОЖ ЦАГ, ХУГАЦАА АЛДЖЭЭ-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үеэд буюу 2015 онд Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди манай улсад төрийн айлчлал хийсэн. Харин Н.Модигийн айлчлалын үеэр Энэтхэг улсын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл шийдэгдэж, Дорноговь аймгийн Алтан Ширээ сумын нутагт 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ үйлдвэр байгуулагдсанаар жилд 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн АИ-95 автобензин, 40 мянган тонн онгоцны түлш, 864 мянган тонн дизелийн түлш, нийт 1.3 мянган тонн стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, манай улсын дотоод хэрэгцээний 55 хувийг хангах боломжтой гэж буй. 

Гэтэл өнгөрөгч зургаадугаар сар /2023.06/-д ЗГХЭГ, УУХҮЯ, Сангийн яам, Эрдэнэс Монгол компаниуд хоорондоо албан бичиг солилцож, цаг алдсанаас болж хилийн гадна Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай их хэмжээний бараа материал гацаж, зарим хэсэг нь Энэтхэгийн боомтоос ачигдаж чадахгүй, хүлээгдэж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зориулан олон тооны машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг оруулж ирж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хоёр, гурав, дөрөвдүгээр багц ажлууд болон түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын механик угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ тоо хэд дахин нэмэгдэнэ. Гэтэл Сангийн яамнаас ерөнхий гүйцэтгэгчийн ажилд шаардлагатай машин, механизм, тоног төхөөрөмжийг гаалийн түр горимд байршуулж, цаашид сунгах боломжгүйгээр нэг жилийн хугацаатайгаар импортоор оруулж, хугацаа дуусмагц Энэтхэг улс руу буцаан гаргаж, дахин оруулж ирэх нөхцөлийг тавьжээ. Энэ нь гүйцэтгэгчдийг хүндрэлтэй байдалд оруулсан” гэх мэдээлэл ч гарч байжээ. Энэ бүхнээс харахад, шатахууны хувьд оросоос хараат бус болгох сонирхол манай зарим дарга нарт байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө