Чух нуурт олон улсын хэмжээнд "Эмзэг" ангилалд багтдаг ховор зүйлийн шувуу ажиглагджээ

Чух нуурт олон улсын хэмжээнд "Эмзэг" ангилалд багтдаг ховор зүйлийн шувуу ажиглагджээ

Чух шувуу судлалын сууринаас ховор зүйлийн ажиглалтын талаар мэдээллээ.

Тус мэдэгдэлд, “Red-breasted Goose (Branta ruficollis) Чух нуурт ажиглагдлаа. Тус зүйл нь IUCN-ний Улаан дансны шалгуураар олон улсын хэмжээнд "Эмзэг" ангилалд багтдаг. Тухайн бодгалийн хувьд Чух нуур орчимд хоёр долоо хоног гаруй хугацаанд байршиж байна. Энэ удаагийн ажиглалт нь Монгол оронд Red-breasted Goose тэмдэглэгдсэн хоёрдох тохиолдол боллоо” хэмээжээ.