А.Наранбаяр: "Solace" нохойн өдөр өнжүүлэх төв маань тэднийг нийгэмшүүлж, усанд сэлэх, гүйлтийн замд гүйлгэх зэргээр хөгжүүлдэг /ВИДЕО/

А.Наранбаяр: "Solace" нохойн өдөр өнжүүлэх төв маань тэднийг нийгэмшүүлж, усанд сэлэх, гүйлтийн замд гүйлгэх зэргээр хөгжүүлдэг /ВИДЕО/

Нохой бол тавилга биш. Гэртээ өдөржин байлгах, хүссэн үедээ очиж ноолох, хүчээр тоглуулах зэрэг нь тэдэнд сөргөөр нөлөөлдгийг та мэдэх үү? Салхилуулах, спортоор хичээллүүлэх, хооллолтод ч анхаарах, зан чанарыг нь засаж, зөв нийгэмшүүлэх гээд яг л хүүхэд шиг арчилгаа, үйлчилгээг нохойг гэр бүлийн гишүүнээрээ сонгосон хэн ч хийх ёстой байдаг байна. Иймд бид энэ талаарх мэдээллийг сайн жишигт тулгуурлан хүргэхээр энэ удаагийн сурвалжилгаараа монголын хамгийн том нохойн өдөр өнжүүлэхийг зорилоо.

ВИДЕО: 

Тус өдөр өнжүүлэх нь нохойг хоногоор болон өдрөөр хүлээн авч, нохойны биеийн болон тархины хөгжилд анхаарч олон улсын сайн туршлагуудад үндэслэсэн үйл ажиллагааг явгуулдгаараа онцлог. Тухайлбал, нохойг зохих цагт нь амраах, нийгэмшүүлэх, агаарт гаргах, усанд сэлүүлэх, гүйлтийн замд гүйлгэж бие эрүүл мэндэд нь анхаарах гэхчлэн олон талын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна. Хамгийн сонирхолтой нь тус өдөр өнжүүлэхэд нохойгоо хариуцуулан үлдээсэн эзэд нь 24 цаг нохойгоо юу хийж байгаа, ямар өнгөтэй ялгадас гаргаж буйг хүртэл харж, хянаж болдог юм байна. Энэхүү газрын Solace canine academy гэдэг. Ингээд тус газрыг талаарх мэдээллийг хүргэе.

Solace canine академийг А.Наранням 2021 онд байгуулсан. Түүний хувьд амьдралынхаа ихэнх цаг хугацаанд үргэлж нохойтой байж, олон төрлийн нохой тэжээдэг байсан бөгөөд Монгол Улсад гэртэй амьтан тэжээх соёл төдийлөн хөгжөөгүй буюу 30 жилийн түүхтэй тул нохой тэжээдэг хүмүүст тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхээр хэдэн зуун жилийн гэрийн тэжээвэр амьтдын хөгжингүй соёлтой улсуудын сайн туршлагад үндэслэн нохойн өдөр өнжүүлэх, сургах төвийг нээжээ.

нохдын нийгэмшлийн цаг

Тэрбээр “Анх өдөр өнжүүлэх төвөө нээж байхад зургаан нохой буюу үйлчлүүлэгч ирэхэд олон санагдаад баярладаг байсан бол одоо өдөрт дунджаар 30 гаруй үйлчлүүлэгч тогтмол байдаг. Харин баярын өдрүүдэд энэ тоо 50 гардаг.

Нохой гэдэг өөрөө хүнээс хамаагүй илүү энергитэй амьтан. Гэтэл тэр энерги нь гадагшлахгүй гэрт өдөржин хоригдоод байхаар энерги ээ яаж гадагшлуулдаг вэ гэхээр вэ гэрийн тавилга идэх, буйданг мэдэр зэргээр гаргадаг. Тэгэхээр нөгөө нохой маань муу болж хувирч байгаа юм. Угтаа бол эзэн нь болж тэжээхээр сонгосон л бол зан ааш, бие эрүүл мэндэд нь ч мөн анхаарах ёстой.

Манай төвийн хувьд өдөр бүр цагийн хуваарийн дагуу дасгал хөдөлгөөн хийлгэж, тоглож болох буюу зан араншин нь тохирч буй ноходтой хамт нийгэмшүүлэх тусгай цаг гарган хамт тоглуулах, торонд орж гарахаас эхлээд юм заах, тархины болон биеийн хөгжилд нь анхаарах олон төрлийн сургалтыг заадаг.

Ингэснээр манай төвд байгаа нохойнууд өөрсдийн онцлогт тааруулж дасгал хөдөлгөөн зөв хийж, зөв тоглоод ирэхээр маш тайван, эрүүл болдгоос гадна маш сайн нийгэмшиж, төлөвших боломжтой байдаг. Манайд ирсэн ноход бүгд дотор шээж, баахгүй, хүний үгийг сонсож командаар торонд гарч орох гэхчлэн бидний баримталдаг тодорхой дүрмүүдийг суралцдаг.

Бид хөтөлбөрийн дагуу зундаа гадна талбайгаа ашиглаж нохойгоо салхилуулж, усан  сэлүүлэх, нохойн эздэд зориулсан кино үзэх үдэш зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Нохойны хувьд усанд сэлэх нь нэг талаар биеэ даахгүй байгаа тарган ноход жин хасах, нөгөө талаар эрүүл мэндэд нь анхаар түнхний мултрал зэргийг нь эмчлэх эрүүл мэндийн талаас нь анхаарч сэлж сургадаг. Харин өвөлдөө дотор байрлах гүйлтийн замд жигд хурдаар гүйлгэж биеийг нь эрүүлжүүлж хөдөлгөөнийг зөв зохистой хийлгэхэд анхаардаг.

Мөн үйлчлүүлэгч нохдын өдөр тутмын хийж буй үйлдэл, ялгадасны өнгө, идэх буй хоол зэргийг зургаар баримтжуулж өдөр өнжүүлэх төвийн дотоод аппликэйшнд байрлуулдаг. Улмаар эзэд нь хаана ч явсан нохойныхоо өдөрт юу хийж байгаа, бие нь эрүүл эсэхийг харах боломжтой болдог” гэсэн юм.

Тус төв ажилчдаа шалгаруулж, ярилцаж амьтанд сэтгэлтэй тэдний төлөө хөдөлмөрлөж чадах хүнийг сонгодог гэдгээ онцолж байлаа. Мөн тус төв нь үйлчлүүлэгч нохойн төрсөн өдрийг заавал тэмдэглэж өгдөг уламжлалтай аж. Ингэхдээ зайрмагаар хийсэн торт идүүлж, лаа үлээлгэх нандин мөчийг нь зургаар баримтжуулах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Түүнчлэн эцэг эхийн хуралтай адил өдөр бүр нохойн эзэдтэй тэдний эрүүл мэнд, зан чанарын талаар ярилцаж гэр бүлтэйн хамтран нохойг зөв төлөвшүүлж эрүүл байлгахаар ажилладаг бөгөөд нохойг авахдаа хүлээн авах өдрөө мал эмнэлэгт үзүүлж бичиг авсан байх, эхний ээлжид хоногоор хүлээж авахгүй байх, нохойны зан авираас хамаарч ажилчдаа эрсдэлд оруулах нохой хүлээн авахгүй байх зэрэг зарчмыг баримталж үйл ажиллагаа явуулдаг гэдгээ хэлж байсан юм.

ФОТО: 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө