Эрүүл мэндийн салбарт зарцуулах 80 сая ам.долларын гэрээг үзэглэв

Эрүүл мэндийн салбарт зарцуулах 80 сая ам.долларын гэрээг үзэглэв

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн орлогч Диклан Магий нар 80 сая ам.долларын зээлийн хэлэлцээр болон буцалтгүй тусламийн гэрээнд гарын үсэг зурав. Үүний гурван сая ам.доллар нь буцалтгүй тусламж, үлдсэн нь зээл юм байна. Энэ нь Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөө орон нутагт эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ хүргэх төсөл юм. Нийт 158.3 сая ам.долларын өртөгтэй төсөл бөгөөд өнөөдөр ийнхүү эхний санхүүжилтийг баталгаажууллаа.

Энэ хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох зорилготой гэнэ. Ингэснээр орон нутгийн 280, нийслэлийн 800 мянган иргэнд  эрүүл мэндийн үйлчилгээ хүрэх юм байна. Мөн нийслэлд 10 өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулахаар болжээ.

Азийн хөгжлийн банк 1993 оноос Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тусламж үзүүлж эхэлжээ. Үүнээс хойш нийт 132.5  сая ам.долларын тусламж олгосон талаар тус банкны суурин төлөөлөгчийн орлогч Диклан Магий мэдээлэв. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө