Х.Нямбаатарыг ажлаа өгөхтэй зэрэгцээд Монголын боксын холбооны санхүүжилтийг зогсоогоод байсныг сэргээн, олгохоор болжээ

Х.Нямбаатарыг ажлаа өгөхтэй зэрэгцээд Монголын боксын холбооны санхүүжилтийг зогсоогоод байсныг сэргээн, олгохоор болжээ

“Боксын ордон бариагүй, Б.Чинзоригоос допинг илэрлээ” хэмээн Ц.Бат-Энх нар шүүмжилсэн нь Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөд хүргэсэн бөгөөд энэ нь Боксын холбооны санхүүжилтийг зогсооход хүргэсэн байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тодруулбал, Х.Нямбаатарыг ажлаа өгсөнтэй зэрэгцээд Монголын боксын холбооны санхүүжилтийг зогсоож байгаа талаараа Спортын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байсан юм. Тэгвэл тус холбооны санхүүжилтийг эргэн олгохоор болсон байна. 

Тодруулбал, Монголын боксын холбооны 2023 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 326 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, хүсэлтийг үндэслэн аравдугаар сарын 31-ний өдрөөс Монголын боксын холбооны санхүүжилтийг олгохоор шийдвэрлэж, Биеийн тамир, спортын улсын хорооноос албан тоотыг хүргүүлжээ.